HR DAY 2023

МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН

Зорилго: Монгол Улсын Засгийн Газраас 10 сарын 15 -ны өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” хэмээн 2016 онд баталсантай холбогдуулан Үндэсний хэмжээнд Монгол хүнийг хөгжүүлэхийн төлөө сэтгэл, оюунаа зориулан ажилладаг Захирал, Нэгжийн удирдлагууд, Хүний нөөцийн удирдлагууд болон мэргэжилтнүүдээрээ нэгдэн ирээдүйн хөгжил, өөрчлөлтүүдийг хэлэлцэн зөвлөлдөж, уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилготой.

Уриа: PEOPLE FIRST – Care, Develop, Share

Хамрах хүрээ: Монгол Улсын Төрийн, Төрийн бус байгууллагын, Бизнесийн салбарын нийт удирдлага, Хүний нөөцийн бүх төвшний ажилтнууд, удирдлагууд болон энэхүү салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд

Хэзээ: 2022 оны 10 сарын 13 -нд

Хаана: UG ARENA

МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН дараах агуулгын хүрээнд зохион байгуулагдах болно.

  • Гүйцэтгэх удирдлагууд, нэгжийн удирдлагуудад зориулсан CEO & HR CONFERENCE
  • Хүний нөөцийн удирдлагууд, ахлах төвшний ажилтнуудад зориулсан HR LEADERS CONFERENCE
  • Хүний нөөцийн бүх төвшний ажилтнуудад зориулсан ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН
  • Хүний нөөцийн ажил, үйлчилгээ явуулдаг компаниудад зориулсан HR EXPO
  • Салбарын шилдгүүдийг тодруулах “HR AWARDS” ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ

Бахархал болсон баярын өдрөөрөө Олон Улсын Хүний нөөцийн хөгжлөөс туршлага судлан, салбарынхаа манлайлагчид болон топ компаниудын тэргүүн туршлагаас суралцаж, мэдлэгтээ, хувь хүний хөгжилдөө хөрөнгө оруулалт хийж, мэргэжил нэгт нөхөдтэйгээ танилцан танилын хүрээгээ тэлж, салбарын хөгжилдөө өөрийнхөө хувь нэмэрийг оруулсан үр өгөөжтэй гайхалтай өдрийг ХАМТДАА өнгөрүүлэхийг нийт Хүний нөөцүүдээсээ хүсье.